Таван хувийн зээл олгож эхэлнэ

2016 оны 3 сарын 14

Тус журамд таван хувийн зээлийг гуравдугаар сарын 15-ны өдрөөс олгож эхэлнэ гэж заасан. Тиймээс тус зээлийг маргаашаас олгож эхлэх аж.

Журамд зааснаар, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулахаар болсон.

Өөрөөр хэлбэл, энэ бүсүүдэд байр худалдан авсан болон найман хувийн зээлд хамрагдсан иргэд маргаашаас эхлэн өмнөх зээлийнхээ гэрээгээ өөрчлүүлэх эрхтэй боллоо. Ингэснээр гэрээ хийсэн өдрөөс эхлэн найман хувийн зээл нь таван хувьд шилжих аж. Түүнчлэн иргэд Засгийн газраас баталсан журамд зааснаас өөр байршилд байгаа орон сууцыг найман хувийн хүүтэй зээлээр худалдан авч болохыг албаныхан хэлж байна. Харин нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцаас таван хувийн хүүтэй зээлээр хэрхэн худалдан авахыг зохицуулсан журмыг удахгүй батлах аж.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна