Куба ЕХ хоёр харилцаагаа хэвийн болгоно

2016 оны 3 сарын 14

Фото:  ЕХ-ны төлөөлөгчийн алба

 

Кубын удирдлага, Европын  холбоо хоёр харилцаагаа хэвийн болгохоор гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ. Саяхан болтол АНУ тэргүүтэй барууны орнуудын шахалтад Кубын засгийн газар байсан ба  Европын холбоотой харилцаагүй байсан Латин Америкийн ганц орон нь Куба байсан юм.

 

Карибын энэ орны Гадаад хэргийн орлогч сайд Абелардо Морено ба ЕХ-ны Америкийн орнуудын  гадаад хэргийн албаны  дарга Кристиан Леффлер  хоёр харилцаагаа хэвийн болгох гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ тухай гуравдугаар сарын  11-нд Кубын  ACN (Agencia Cubana de Noticias) ба ЕХ-ны  төлөөлөгчийн албаны хэвлэлийн газраас мэдээлсэн байлаа.



Гэрээ нь хоёр талын худалдааны хэмжээ, улс төрийн хэлэлцээрийн үндсийг тавин өгч байна.  Гэрээг Кубын болон ЕХ-ны 28 орны парламент батлах ёстой. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес, ЕХ-ны еврокомиссар Федерика Могерини нар оролцов. Еврокомиссар  энэ агшинг “хоёр талын  харилцааны түүхэн өдөр” гэж нэрлэв.

 

Нэмэн хэлэхэд, 2016 оны гуравдугаар сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама албан ёсны айлчлалт хийхээр төлөвлөсөн байгаа. АНУ-ын удирдлагын бараг  зуун жилийн дотор  Кубад хийх анхны айлчлалт нь тэр болох ёстой. Өнөөдрөөс 88 жилийн өмнө 1928 онд Кубад АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Калвин Кулиж айлчилж байжээ.

 

Фото: AFP

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна