Эхийн совин хүүхдийн амийг аварчээ

2016 оны 3 сарын 14

Английн нэгэн телевизийн хөтлөгч бүсгүйн зөн совин хүүхдийнх нь амийг аварчээ. 41 долоо хоногтой жирэмсэн Эмма Гросби гэдсэн дэх хүүхэд нь гэнэт хөдлөхөө болиход Лондоны эмнэлэгт яаран очиж үзүүлжээ. Эмч нар хүүхдийн зүрхний хэм унасныг үзээд яаралтай ксерево хагалгаанд хийж, хүүхдийг эсэн мэнд гаргаж авсан байна. Үнэндээ эцэг эх нь бяцхан охиноо амьдарна гэдэг найдвар багатай байжээ. Харин охин одоо гурван сар хүрч, эрүүл саруул торниж байгаа гэнэ. Хүүхдээ төрөхөд хамгийн жаргалтай хүн болсон Эмма одоо жирэмсэн эхчүүдэд гэдсэн дэх хүүхдийнхээ хөдөлгөөн бүрийг анзаарч, мэдэрч чадвал болзошгүй эрсдэлээс хамгаалж чадна гэж зөвлөдөг болжээ. Тэрбээр “эхчүүдийн зөн совин үргэлж үнэн байдаг. Хэрвээ нэг л буруу санагдвал зөн совиндоо итгээрэй. Буруу бодож байгаа байх гэж хойшлуулж яасан ч болохгүй” гэж ярьж байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна