Салсан нөхрөөсөө дарсны мөнгө нэхэмжилжээ

2016 оны 3 сарын 14

Их Британийн нэгэн иргэн Вероника Антонио нөхрөөсөө салах өргөдөл өгөхдөө хүүхдийн тэтгэмжээс гадна сард уух дарсны 15.200 ам.долларыг нэхэмжилжээ.

Түүний нэхсэн мөнгөнөөс тооцоолж үзвэл бүсгүй нэг шил дарсанд 50 ам.доллар зарцуулдаг аж. Вероникаг өдөрт дөрвөн хундага дарс уудаг гэж үзвэл нэг долоо хоногт 29 хундага, нэг жилд 1520 хундана дарс болж байгаа юм.

Хэдийгээр нэхэмжлэл гаргагчийн хүүхэд долоон настай, дарс уудаггүй ч салсан нөхөр нь түүний уух дарсны мөнгийг төлөхөд бэлэн гэжээ.

Шүүгч харин эхнэрийн нэхэмжилсэн унааны зардлын 8,600 ам.долларыг багасгах шийдвэр гаргасан байна. Учир нь хүүхдийг хардаг асрагчид хөөрхий аав сард 48,000 ам.доллар төлдөг аж.

Эцэст нь шүүх хуучин эхнэрийн нэхэмжилсэн мөнгөнөөс 5,700 ам.долларыг хасч, эцгээс нь хүүхдийн тэтгэмжинд сард 11,500 ам.доллар өгүүлэх шийдвэр гаргасан байна.

Шүүгч мөн салсан хоёрыг дэмий зүйлээр шүүхэд хандаж, шүүгчдийн цагийг барсан гэж загнажээ. Гэвч тэрбумтан Кен Гриффиний эхнэрийн нэхэмжилсэн мөнгөний хажууд Вероникагийн нэхэмжлэл юу ч биш ажээ. Мөн даатгалын санг үндэслэгч, тэрбумтан Кений эхнэр салахдаа хувийн онгоцоор нисэх зардалд 300,000 ам.доллар, амралтын газрын түрээсэнд 160,000, бичиг хэргийн зардалд 2,000 ам.доллар зэрэг нийт сарын нэг сая ам.доллар нэхэмжилсэн байдаг.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна