Эрт сэрэхгүйгээр хэрхэн ихийг амжуулах вэ?

2016 оны 3 сарын 14

Бид бүгд өглөөний ургах нартай зэрэгцэн ажлаа амжуулах хэрэгтэй юу?

Энэ нийтлэл нь хэрхэн бүтээлч байдлаа нэмэгдүүлэх болон яагаад өглөө эрт сэрэх нь чухал талаар өгүүлэх болно. Жишээлбэл энэ нийтлэлээс “Өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэсэн асуултны хариуг авах боломжтой. Хариулт нь: Өдрийг эрт эхлүүл. Гэхдээ энэ хариулт үнэхээр хүн бүрт зохимжтой болов уу?

Хүн бүрт ийм хэмнэл зохидоггүй аж. Шар шувуудын хувьд ажлын өдрийг оройхон эхлүүлж, бүтээлч байдлаа нэмэгдүүлэхийн тулд арай өөр стратегийг баримтлах хэрэгтэй. Гэхдээ шар шувуунууд ч гэсэн зөв төлөвлөгөө гаргаж чадвал хийх ёстой ажлаа бүгдийг нь амжуулж, өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж чадна.

Дотоод шар шувуугаа хүндэтгэ

Шар шувуу бүлэгт харьялагддаг хүмүүс өглөө эрт босож чаддаг. Тэд энэ тал дээр эртэч шувуухайнуудаас ч сайн байж магадгүй. Гэхдээ л тэд төрөлх чанартайгаа их тэмцэх хэрэгтэй болдог. Гэтэл өнөө үед өглөө эрт босохыг л чухалчилдаг болсон. Тиймээс хүмүүс төрөлх чанартайгаа тэмцэлдэж байна.

Өдөр бүр өглөө эрт сэрэхийг өөртөө хүчээр тулгаснаар өдрийн хагаст тамир тэнхээ шавхагдахад хүрдэг аж. Үүний оронд шар шувууны төрөлх чанараа өөртөө ашигтай байдлаар ашиглах хэрэгтэй.

Оройн хуваарь зохиох

Шар шувуунууд орой нэлээд удаан суудаг. Заримдаа өдрөө төгсгөх гэж их зовдог. “Орондоо орох цаг болсон бол орондоо заавал ор” хэмээн бүтээлч байдлын эксперт Майк Варди хэлжээ.Майк Варди шар шувуу ангилалд хамаардаг. Энэ хуваарь түүнд их тусалдаг аж. Тэр маргааш хийх гуран чухал ажлаа тэмдэглэдэг. Дараа нь өдрийн тэмдэглэлээ бичнэ. Хамгийн сүүлд нь ажлын өрөөнөөсөө гарч, хаалгаа хаана. Сүүлчийн алхам бол хамгийн чухал нь билээ. Энэ алхам нь түүний биед унтах цаг боллоо гэдгийг сануулдаг. Сүүлчийн алхам болох өрөөнөөсөө гарч, хаалгыг нь хаахгүй л бол өөрийн мэдэлгүй өөр ажилтай зууралдсан байдаг аж.

Өөрийн эрч хүчний түвшин дээрээ тулгуурлан ажлаа хуваарилах

Шар шувуунуудын хамгийн сэргэг мөн төвлөрдөг цаг бол өглөө биш үдээс хойш юм. Иймээс өглөөний цагаар амархан эсвэл давтагддаг ажлаа төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал бичиг цаас эмхлэх, е-мэйлд хариу өгөх г.м. Харин анхаарал шаардсан, том ажлуудаа өдрийн цагаар төлөвлөнө.

Маргаашийн талаар нарийвчилсан төлөвлөгөөтэй байх

Зарим хүмүүсийн хувьд эрч хүчтэй байхаасаа хамаарч ажлаа төлөвлөх нь ярвигтай байдаг. Ийм хүмүүст илүү нарийвчилсан төлөвлөгөө зохино. Ялангуяа өглөөний цагаар оюун санаа нь манантсан, сульдаа байдалтай байдаг шар шувуунуудад илүүтэй зохидог. Ийм байдалтай байхдаа бусад хүмүүсээс болж цагаа дэмий үрэх, илүү ажил хийх нь элбэг. Тиймээс өмнөх орой нь ‘сэрмэгцээ хийх’ гурван том ажлаа тэмдэглэнэ. Гол нь та өмнөх орой нь бичих ёстой. Тэгвэл өглөө сэрээд л ажлаа гүйцэтгэнэ шүү.

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна