“Тимон” тиймхэн үнэлгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

“Тимон” тиймхэн үнэлгээ авлаа

“Тимон” нэрээр урлагийн тогоонд орж ирсэн Их Засаг их сургуулийн Захирал Ням-Осорын хүү Учрал энэ амралтын өдрөөр сошиалд шуугиан тариад амжлаа. Учир нь оюутан охидууд түүнээс баян чинээлэг хүнтэй суух тухай зөвлөгөө авахыг хүссэн нэгэн яриаг нууц байдлаар бичсэн мэт харагдуулж сошиалд тараасан юм.         

Тэрээр уг тавилттай жүжиглэлтээ  баян хүнтэй суух хүсэлтэй нэрээ нууцалсан бүсгүйн бичсэн нийтлэлд Дэлхийн тэргүүлэх санхүүгийн фирм болох “J.P.Morgan”-ны захирал James Dimon-ны  хариулсан үгнээс санаа авч бүтээсэн аж.

Н.Учрал сонгуульд нэр дэвшихээр “пиараа”  эхлүүлж байгаа нь энэ боловч арай л хэтрүүлчих шив дээ хөөрхий хэмээн “шоолох” хүмүүс сошиалаар нэг. Түүгээр ч барахгүй оюутан охидыг нийгэмд муухайгаар ойлгуулах хэмжээнд хүртэл доромжилж, бас логикийн олон алдаа гарган нь эмэгтэйчүүдийг эгдүүцлийг хүргэсэн аж.

 Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж