Йеменд байлдааны онгоц сураггүй болжээ

2016 оны 3 сарын 14

Йемений хоутис босогчдын эсрэг агаарын цохилтод оролцож буй Арабын нэгдсэн Эмират улсын  байлдааны онгоц холбоо тасарч сураггүй болжээ. Армийн зүгээс байлдааны нэг онгоцоо алдсан гэхээс өөр тайлбар хэлээгүй байна.

Йемений суннит засгийн газрыг түлхэн унагаасан хоутис босогчдын эсрэг Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл агаараас цохилт өгч буй юм. Арабын ертөнцийн хамгийн ядуу буурай Йемен улсад зөрчил тэмцлийн улмаас өнгөрсөн оны есдүгээр сараас хойш 6000 гаруй хүн амь үрэгдээд байна. Йемений дайнд 3.4 сая хүүхэд сургууль завсардаж, 7.6 сая хүн хүнсний хомсдолд орсныг НҮБ-аас мэдээлжээ. Эх сурвалж: Time

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна