Цэргийн тагнуулын газраас буудлагын тэмцээнийг зохион байгууллаа

2016 оны 3 сарын 14

 

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Цэргийн тагнуулын газрын 95 жилийн ойн хүрээнд Цэргийн тагнуулын газраас Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд буудлагын тэмцээнийг зохион байгууллаа. Жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгууллагддаг уламжлал болсон энэ тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ОБЕГ, Тахарын Ерөнхий газар зэрэг найман байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож цэц мэргэнээ сорьсон. Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байранд ЦЕГ, хоёрдугаар байранд ЗХЖШ, гуравдугаар байранд БХЯ-ны баг тамирчид эзэлсэн бөгөөд тамирчдад Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэсэн. Мөн буудлагын тэмцээнээс гадна гар бөмбөг, биллъяардын тэмцээн болсон юм.