Анкарагийн дэлбэрэлтэд Монгол иргэн өртөөгүй гэв

2016 оны 3 сарын 14

Туркийн нийслэл Анкара хотноо өчигдөр орой халдлага гарч, 32 хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн гэмтэж шархтсан тухай мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ.

Тус улсад Монгол Улсын иргэд олноор зорчдог, мөн ажиллаж, амьдардаг монгол иргэд ч цөөнгүй. Тэгвэл Анкара хотын Кизилая талбайд болсон дэлбэрэлтэд Монгол иргэн өртөөгүй болохыг Анкара дахь Монголын Элчин сайдын яамнаас Гадаад хэргийн яаманд албан ёсоор мэдээлсэн байна.

Гадаад хэргийн яамнаас өгч буй мэдээллээр Турк улсад нийт 3555 монгол иргэн байдгаас 232 нь Анкара хотод ажиллаж, суралцдаг аж.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна