Засгийн газар хуралдаж байна

2016 оны 3 сарын 14

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд одоо үргэлжилж байна.

Тус хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн юм. Үүнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын санаачлан боловсруулсан Шатахууны эрсдэлийн нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэн санал өгнө. Мөн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах хяналт тавих журам, гэрээний маягтыг батлах тухай асуудлыг хэлэлцүүлэх аж. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг эндээс харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

  1.  

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай

Ц.ОЮУНБААТАР

  1.  

Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох талаар авах зарим арга хэмжээний тухай*

С.БАЯРЦОГТ

  1.  

Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатарын санаачлан боловсруулсан Шатахууны эрсдэлийн нөөцийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

 

Д.ДОРЛИГЖАВ

  1.  

Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Н.БАТЦЭРЭГ

  1.  

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам, гэрээний маягт батлах тухай

Д.ЭРДЭНЭБАТ

  1.  

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 

(Засгийн газрын 2012  оны 188 дугаар тогтоол)

Р.БУРМАА

  1.  

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

  1.  

Зам, тээврийн сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

  1.  

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

 

 

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна