Ажлын хэсгийн хуралдаан болов

2016 оны 3 сарын 14

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн холбогдох албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй Ажлын дэд хэсгийн гишүүд танилцаад, Засгийн газраас өгсөн саналууд дээр ажиллах үүргийг Ажлын дэд хэсгийн ахлагчид өглөө. Мөн ажлын хэсгийг дахин хуралдуулахаар тогтож, хуралдааныг өндөрлүүлэв.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна