Монгол улсын бизнесийн тогтвортой өсөлт ба хөгжлийг дэмжинэ

2016 оны 3 сарын 14

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Blue Sky зочид буудал


Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нь 2007 онд үүсгэн байгуулагдаж одоогийн байдлаар 240 орчим дотоодын гишүүн байгууллагатай үйл ажиллагаагаа явуулж буй гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Монголын бизнесийн орчинг сайжруулахад бүтээлч хувь нэмэр оруулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гишүүн байгууллагуудын нэн тэргүүний эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн МБЗ-ийн үндсэн зорилгын хүрээнд энэхүү Анхдугаар чуулга уулзалтыг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Blue Sky зочид буудалд зохион байгуулахаар товлоод байна. 

Оролцохын ач холбогдол

Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага, мэргэжлийн хүмүүст ирээдүйд өсөж, хөгжихөд нь хэрэг болохуйц өргөн хүрээний, чухал бөгөөд шинэлэг мэдээ мэдээллийг олж авах 

Дараагийн Засгийн газрын зүгээс анхаарвал зохих өнөөгийн бизнесийн салбарт тулгамдаж буй гол асуудлуудын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх

Засгийн газар, улс төрийн намууд болон холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх Чуулга уулзалтын зөвлөмж бичигт өөрийн хувь нэмрийг оруулах

Хамрах хүрээ

Бизнесийн төрөл бүрийн салбарын төлөөлөл болсон 200 хүн

Илтгэгч болон салбар хуралдааны зочдоор оролцох өндөр түвшний бизнесийн удирдагч, шийдвэр гаргагч 25 хүн

Бүртгэл

Бүртгэлийн хураамж: МБЗ-ийн гишүүд - 100,000 ₮; Бусад оролцогчид - 120,000 ₮

2016 оны 3 дугаар сарын 21-ээс өмнө хандаж дараах бүртгэлийн хөнгөлөлт эдлэх боломжтой:

МБЗ-ийн гишүүд - 80,000 ; Бусад оролцогчид - 100,000   

Бүртгэл болон чуулга уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг:

Саруул, Э-шуудан: saruul@bcmongolia.org Утас: +976-11-317027/70114442

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна