Анкарад халдлага үйлдсэн сэжигтнүүдийн нэг нь эмэгтэй гэв

2016 оны 3 сарын 14

 

Туркийн нийслэл Анкара хотноо ням гаригийн орой автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрсэн халдлага гарсан билээ. Халдлагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 37-д хүрсэн бөгөөд 120 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Тэгвэл халдлагад сэжиглэгдсэн хоёр хүний  нэг нь эмэгтэй болохыг Туркийн аюулгүй байдлын албаныхан мэдээлжээ. Туркийн зүүн хэсгийн Карс хотод оршин суух хаягтай 24 настай  эмэгтэйг сэжигтнээр нэрлэсэн байна. Сэжигтэн эмэгтэйг 2013 онд Курдын зэвсэгт бүлэглэлд нэгдсэн гэж мэдээлэв.

 

Анкара хотын Кизилая дүүргийн Гувен паркт орон нутгийн цагаар 18.40 цагт автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас ойролцоо байсан автомашинууд болон нэг автобус шатсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна