Машин дотроос дахин цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Машин дотроос дахин цогцос олджээ

Автомашин дотроос цогцос олдсон хэрэг дахин гарсан байна. Энэ удаад хоёр газарт ийм хэрэг гарчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор хүний цогцос байна гэх дуудлагыг энэ сарын 11-нд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Энэ дагуу шалгахад 67 настай Ж “Hyundai аccent” автомашин дотор угаартсан байдалтай ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо,  “Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгажээ. Гэтэл тус  хороонд оршин суух 35 настай эрэгтэй Б  нь “Toyota raum” хучлагатай автомашины жолооны ард ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Дашрамд дуулгахад, үүнээс өмнө энэ сарын 7-нд Хан-Уул дүүргийн II хороонд орших “Орчлон” хорооллын байрны гадна “Hyundai Sonota-5” машинд ХУД-т оршин суух П /эр.37н/, СХД-т 23 хороонд оршин суух О /эм.47н/ нар ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан юм. Одоогоор энэ хэргийг Хан Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж