&#34Монгол тэмээ-999&#34 арга хэмжээний хүрээнд буухиа тэмцээн зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

&#34Монгол тэмээ-999&#34 арга хэмжээний хүрээнд буухиа тэмцээн зохион байгууллаа

“Монгол тэмээ-999” арга хэмжээний хүрээнд буухиа тэмцээн зохион байгуулсан бөгөөд нийт 19 баг тамирчид оролцсон байна. Баг тус бүр тэмээгээр ачаа ачиж, хангал тэмээг бугуйлдаж унагаан зогдор хяргаж түүгээр бурантаг томох даалгаварыг гүйцэтгэсэн байна. Мөн багийн нэг гишүүн буйл зорж хангал тэмээгээ бурантаглан туйлуулж ур чадвар, тэсвэр тэвчээр уран ухаанаа үзэгч түмэнд гайхууллаа. Буухиа тэмцээнд нэгдүгээр байрыг Ханхонгор сумын Базархайрхан баг, 2-р байранд Булган сумын Хөсөгтөн баг, 3-р байранд Ханбогд сумын баг тус тус шалгарч, үзэгч олныг баясгалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж