Сайхан тэмээтэй сайхан хос шалгарууллаа

2016 оны 3 сарын 14

Сэтгүүлч:
Өмнөговь

“Монгол тэмээ-999” арга хэмжээ Сайхан тэмээтэй сайхан хосоо шалгаруулж тэмээ судлаач, тэмээчид, үзэгч олныг баясгалаа. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй дэлхийн хэмжээний баярт Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгаас 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ. Нээлтийн арга хэмжээний дараа "Сайхан тэмээтэй сайхан хос" шалгаруулах тэмцээн болж 1-р байранд Өмнөговь аймгийн Цогт-овоо сумын хос, 2-р байранд Мандал-овоо сумын хос, 3-р байранд Ханхонгор сумын хос тус тус шалгарсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна