Монголд 118 орны иргэд амьдарч байна

2016 оны 3 сарын 15

Монгол Улсад одоогийн байдлаар 118 орны 19000 гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суудаг байна. Эдгээрийн ихэнх нь хөдөлмөр эрхлэхээр иржээ. Тухайлбал, 7000 гаруй гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг. Харин 200 гаруй нь суралцах зорилго өвөрлөн иржээ.

Тэгвэл Монгол Улсад байх гадаадын иргэдийн нэгдсэн мэдээлэл, хяналтыг сайжруулах ажлыг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас эхэлжээ.  Монгол Улсад ирэх долоо дугаар сард АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалттай холбогдуулан Монгол Улсад суугаа гадаадын иргэдийг нэмж бүртгэх, харьяаллыг тодорхойлж, хяналтыг сайжруулах ажлыг хийж байгаа аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна