Цагаачид Меркелийн намыг дэмжсэнгүй

2016 оны 3 сарын 15

Michael Sohn/AP

 

Христийн ардчилсан холбоо гэх Меркелийн нам Германы орон нутгийн сонгуульд ноцтой ялагдал хүлээв. Сонгогчид Меркелийн дүрвэгсдийн бодлогыг ийнхүү дэмжсэнгүй. Гэвч  сонгуулийн дараа ч канцлерийн бодлого төдийлөн өөрчлөгдөхгүй гэсэн таамаг байна.

 

Эрх баригч “Христийн ардчилсан холбоо” Баден-Вюртемберг, Рейнланд-Пфальцийн холбооны нутаг дэвсгэрийн  сонгуульд тэргүүлж чадсангүй, зөвхөн Саксония-Анхальт мужид яллаа. Саксония-Анхальт  нь Германы зүүн хэсгийн  нутаг дэвсгэрийн муж юм. Гэхдээ ямар ч нам тогтвортой олонх болж чадсангүй. Энэ удаагийн сонгууль канцлерт  том сануулга болж байна.

 

Америкийн The Wall Street Journal  сонин бичихдээ,  “Сонгуулийн дүн нь Германы канцлер Ангела Меркелийн дүрвэгчдийн бодлого дэмжлэг авахгүйг харууллаа. Меркель сөргөлдөөнтэй Сирийн дүрвэгсдийг авах идэвхтэй бодлогыг явуулж байсан юм. Өнгөрсөн онд Германд нэг сая дүрвэгч орж ирсэн. Тэр бүгд нь германчууд, үндсэрхэг үзэлтнүүдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан”  хэмээн  өгүүлжээ.

 

 “Германы альтернатив”  намын орлогч дарга Александр Гауланд тэмдэглэхдээ  сонгогчид дүрвэгсдийн  бодлогод дургүйцэж буйг сонгуулийн дүн  харууллаа гэлээ. Болж өнгөрсөн сонгууль нь “Германы альтернатив”  намын хувьд  сайн үр дүн авчирсан юм. “Энэ боломж нь  тэдэнд байнга шүүмжлүүлж байдаг популизмаас гадна  өөр  санал болгох зүйлтэйг харууллаа.  Санал хураалт нь “уламжлалт намуудын эсрэг”   эсэргүүцлийн шинжтэй болж өнгөрөв. Хэрэв  зүүний хэсгийн Саксония-Анхальт нутаг дэвсгэрт  хэт барууны хүчний бодлого  явуургүйг харуулсан бол  нөгөө хоёр бүсэд нь  дүрвэгсдийн бодлого тийм ч их эсэргүүцэл гаргаагүй ба  орон нутгийн удирдлагын  ажлыг сонгогчид нааштай дүгнэв.

 

Хүн ам нь цагаачдын бодлогод  сөргөөр хандаж байгааг ойлгоод Меркель ярианы өнгөө өөрчилж байна. Тэрээр Германд орж ирсэн  дүрвэгсэд сөргөлдөөн зогссоны дараа нутаг буцах хэрэгтэй гэж мэдэгдсэн нь саяхан. Үүнээс өмнө нь Меркель ярихдаа дүрвэгсэд Германы хүн ам зүйн байдлыг сайжруулахад туслана гэж байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна