"Чингис мастер кросс-2016"-д Л.Ариунболд түрүүлэв

2016 оны 3 сарын 15

Монголын авто мастеруудын холбооны кросс ангилалын энэ оны хоёр дахь гараа "Чингис мастеркросс-2016" уралдаан уламжлал ёсоор Дархан хотод зохион байгуулагдлаа. Уралдааныг зохион байгуулах багт ерөнхий шүүгчээр МАМХ-ны гйүцэтгэх захирал Ө.Бямбадэлгэр, нарийн бичгийн дарга П.Ганзориг, шүүгчээр Э.Эрхэмсайхан, техникийн дэмжлэгийн шүүгчээр Г.Батзаяа Ш.Гансүх болон Алтайн бугат ХХК МАМХ-ны тэргүүн Д.Баасансүрэн, тамирчин Д.Батнасан, барианы шүүгчээр н.Төгөлдөр нар ажиллажээ.

"Чингис мастер кросс 2016" уралдаан Дархан хотод 18 дахь жилдээ зохион байгуулагдсан. Энэ жилийн уралдаанд 54 тамирчин оролцоход спортын мастер Л.Ариунболд аваргалсан бол мастеркросс ангилалын уралдааны 26 удаагийн аварга ОУХМ Д.Болдбаатар, спортын мастер Д.Мөнх-Оргил нар удаах байруудад орлоо.

"Чингис мастер кросс-2016" уралдааны шилдгүүдийг танилцуулъя:

1. Л.Ариунболд СМ

2. Д.Болдбаатар ОУХМ

3. Д.Мөнх-оргил

4. Х.Улам-Өрнөх СМ

5. Б.Дашдаваа СМ

6. Б.Бат-Энэрэл СДМ

7. Ж.Төрмөнх СМ

8. Э.Батнайрамдал СМ

9. У.Анхбат

10. Ц.Батбаатар СМ

“Чингис мастер кросс-2016” уралдааны аварга спортын мастер Л.Ариунболд Дарханы гараанд ийнхүү анх удаа түрүүлж энэ оны 2 дахь цомоо өргөлөө. Тэрээр МАМХ-ны кросс ангилалын уралдаанд нийтдээ 15 түрүү хүртээд байгаа юм.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” ХХК болон Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, эмнэлэг, Онцгой байдлын газар, Залуучууд театр, Дархан сумын ЗДТГ хамтран ажиллажээ. МАМХ-ны ээлжит гараа 2016.04.03-ны өдөр УБ хот, Баруун турууны даваанд зохион байгуулагдана. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр "Бичил Глобус" ББСБ ажиллах юм байна.

MSPU

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна