"ҮХХ-ийн эзэд санаа зоволгүй зөвхөн өөрийн бизнестээ л анхаарч ажиллах цаг нь болсон"

2016 оны 3 сарын 15

Д.ЦОЛМОН: “ҮХХ-ИЙН ЭЗЭД САНАА ЗОВОЛГҮЙ ЗӨВХӨН ӨӨРИЙН БИЗНЕСТЭЭ Л АНХААРЧ АЖИЛЛАХ ЦАГ НЬ БОЛСОН”

ҮХХ-ийн салбарт шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхээд буй “Мастер пропертис” ХХК-ийн Проперти менежментийн үйлчилгээг хариуцсан төслийн удирдагч Д.Цолмонтой ярилцлаа.

-Сайн байна уу. Танай “Мастер пропертис” ХХК өөрсдийн барьж байгаа PRO ONE оффис дээрээ  менежментийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх гэж  байгаа талаар мэдээлэл олон нийтийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа. Энэ үйлчилгээнийхээ талаар танилцуулаач.

-Сайн байна уу. Манай “Мастер Пропертис” ХХК нь Олон улсын стандартад нийцсэн  ҮХХ-ийн менежментийн цогц үйлчилгээг “Pro ONE” оффисын барилга дээрээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид тус үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд бүтэн жил гаруй хугацаанд олон улсын туршлага болон Монголын  ҮХХ-н менежментийн зах зээлийг судалж, харьцуулан олон дүгнэлтийг хийж их ч зүйлийг олж харлаа. Энэ судалгаан дээр үндэслэн мэргэжлийн түвшинд менежментийн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна.  Энэ нь нэг талаасаа бид бизнесийн хөгжлийнхөө хувьд нэг шат ахиж байна, нөгөө талаас ҮХХ-ийн менежментийн салбарын хөгжилд чухал хувь нэмрээ оруулж байгаа гэж бодож байна.

-Судалгаагаар манай улсын хувьд ҮХХ-н менежментийн зах зээлийг Олон улсын жишигтэй харьцуулахад ямар түвшинд байна гэж үзэж байна вэ?

-Судалгааны үр дүнгээс жишээ татахад  Монгол улсын хувьд хөрөнгийн менежментийн зах зээлийн хөгжил нь ижил төстэй /Коммунист засаглалтай байсан/ улс орнуудтай харьцуулахад 5 жилийн хоцрогдолтой байна. Тус орнуудын жишгээс харахад хувийн менежментийн компаниудын үүрэг оролцоо нь тухайн салбарын хөгжлийг түргэсгэхэд маш чухал ач холбогдолтой байсан. Манай улсын хувьд барилга байгууламжийг барьж босгох талаар л их ярьдаг боловч барилга ашиглалтанд орсны дараах арчилгаа тордолгоо, үйлчилгээний асуудлуудыг орхигдуулсаар ирсэн. Жишээ нь: та автомашин худалдаж авчихаад цаг тухайд нь техникийн үйлчилгээг нь хийлгүй явбал үнэ цэнээ хурдан алддагтай адил. Гэтэл үнэ цэнийг хадгалах, хамгаалах тухай асуудал нь цаашид хамгийн том ач холбогдолтой болохыг ойлгох цаг нь болсон гэж үзэж байна.

 Хөрөнгийн менежментийн үйлчилгээний талаарх ойлголт төр засгийн эрх бүхий байгууллага, барилгын компаниуд мөн хэрэглэгч буюу өмчийн эзэд, түрээслэгчдийн хувьд харьцангуй бага байна.

Жишээ нь: Оффис эзэмшигчдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын 48% нь мэргэжлийн менежментийн үйлчилгээний талаарх ойлголт дутмаг  байгаа нь тогтоогдсон.  Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа ҮХХ-ийн компаниуд болон энэ салбарыг хөгжүүлэх, бодлогыг тодорхойлох үүрэгтэй төрийн болон холбогдох төрийн бус байгууллагууд менежментийн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр анхаарах цаг нь болсон. Бидний хувьд үүний төлөө ажиллаж эхлээд байгаа нь цаг үеэ олсон чухал асуудал юм.

Мөн судалгаагаар бизнес эрхлэгчдийн 89,8%-нь түрээсийн оффист үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн оффисынхоо менежментдээ буюу манайхны нийтлэг хэлж заншсан ашиглалтын үйлчилгээн дээрээ хэр сэтгэл ханамжтай байдаг талаар судалгаа хийж үзэхэд 46,6% нь хангалтгүй гэсэн байна. Наад зах нь цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтын найдваргүй байдал, байгууллагын нүүр царай болох угтах үйлчилгээ, засварын үйлчилгээний чанаргүй байдал, үйлчилгээний ажилтнуудын харилцаа, удаан хойрго байдал, авто зогсоолын асуудал гэх мэт бизнесийн үйл ажиллагаанд шууд биш ч гэсэн чухал нөлөө үзүүлэх асуудлууд дээр сэтгэл ханамжгүй байгаа нь ажиглагдаж байсан.

Бизнесээ амжилттай авч явахад бизнесийн орчин, тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зэрэг нь бизнес хөгжүүлэгч эрхмүүдийн хувьд орхигдуулж болохгүй чухал асуудлуудынх нь нэг байдаг. Тиймээс энэ асуудлаа мэргэжлийн байгууллагад нь даатгаад гол бизнестээ анхаарлаа хандуулах нь тэдний цаг завыг хэмнэхэд чухал ач холбогдолтой асуудал  болохыг бидний судалгаанаас харж болох юм.

 

-Олон улсын стандартад нийцсэн ҮХХ-ийн менежментийн цогц үйлчилгээ гэдгийг тодруулж өгөөч.

-Олон улсын жишигт “Real estate life cycle” буюу барилга үл хөдлөх хөрөнгийг барьж эхлэх төслийн  шатнаас нь барилга барих, барьсны дараах ашиглалтын бүхий л явцад зайлшгүй хэрэгцээ шаардлагатай үйлчилгээнүүдийг бүгдийг үзүүлдэг жишиг компаниуд байна. Жишээ нь JLL /Jones Lang Lasalle/ нь үл хөдлөх хөрөнгийн менежментийн дэлхийн томоохон үндэстэн дамнасан корпорациудын нэг юм. Дэлхийн 75 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 52,700 ажилчинтай. Бид тус байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах туршлага судлах болон тэднээс суралцах ажлуудыг эхлүүлээд байгаа. Үйлчилгээнүүдийг нь товчхон багцалбал

  • ҮХХ-ийн судалгаа зөвлөгөө
  • Хөрөнгө оруулалт санхүүгийн зөвлөгөө
  • Төсөл хөгжүүлэлт инженерингийн зөвлөгөө
  • ҮХХ-н менежмент
  • ҮХХ-н худалдаа, түрээс.

Эдгээр бүх үйлчилгээнүүдийг манай компани үзүүлэх боломжтой болж байгаа юм.

Бид “Pro ONE” оффисын барилгыг төслийн шатанд байхаас нь хамтран ажилласан ба шаардлагатай судалгаа зөвлөгөөгөөр хангаж мөн борлуулалтын үйлчилгээг нь дангаар хариуцан ажиллаж байна. Одоо бид ашиглалтанд орсны дараа менежментийн үйлчилгээ гардаж хариуцан ажиллах ба өмчлөгч эзэмшигч нарт хүссэн тохиолдолд эргүүлэн худалдах, түрээслэх үйлчилгээг давхар үзүүлэх боломжтой. Тиймээс нэг дороос нэгдсэн цогц үйлчилгээг манайхаас авах боломжтой. Ер нь таньд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой  ямар хэрэгцээ байна бид шийдлийг нь олж өгч туслах болно.

Та зөвхөн өөрийн бизнестээ л анхаарч ажиллах цаг нь болсон гэж хэлмээр байна.

-Үйлчилгээний үнэ тарифын тал дээр

-Үйлчилгээ болгон маань үйл ажиллагааны цар хүрээнээс шалтгаалаад үнийн хувд өөр өөр байгаа. Энэ дундаас оффис худалдан авахаар сонирхож байгаа худалдан авагч нартаа зориулж барилга ашиглалтанд орсны дараах менежментийн үйлчилгээний  үнийн талаар тодруулга өгөх нь зүйтэй байх. Менежментийн үйлчилгээний төлбөрт тус барилга байгууламжийн нэгдсэн аюулгүй байдлын хамгаалалт, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ засвар үйлчилгээ, ус дулаан цахилгаанаар тасралтгүй хангах ханган нийлүүлэлтийн үйлчилгээ болон байгууламжийг эрсдэлгүй байлгах эрсдлийн менежментийн үйлчилгээ зэрэг үйлчилгээнүүд багтаж байгаа юм. Зарим нэг худалдан авагч захиалагчдын хувьд  худалдан авсаныхаа дараа илүү төлбөр төлөх сонирхолгүй хүмүүс байдаг. Гэхдээ манай монголчууд харьцангуй үйлчилгээ авах болон үйлчилгээ үзүүлэх соёл ухамсар дээшилж байгаа гэж миний хувьд боддог. Үйлчилгээ хүртэж байгаа бол төлбөрөө төлөх нь шудрага шүү дээ. Бид менежментийн үйлчилгээний төлбөрийг тогтоохдоо зах зээлийн бодит ханшыг судалж, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг харгалзан үзсний үндсэн дээр үнийг  тогтоож байгаа. Ер нь бол зах зээлийн дундаж үнийг барьж байгаа.  Бид нар чанартай үйлчилгээг хамгийн боломжит үнээр үзүүлэхийг зорих болно.

-Оффис худалдан авч байгаа захиалагч нартаа хандаж хэлэх үг байна уу.

-Манай Pro ONE оффисын барилгын хувьд олон өмчлөгч, эзэмшигч нартай барилга. Тэд том, жижиг янз бүрийн хэмжээгээр талбай өмчлөгч, хөрөнгийн эзэд юм. Тиймээс оффисоо худалдан авсны дараа үнэ цэнэтэй байлгах, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, цэвэр тохилог байлгах, аюулгүй байдлыг хангах мөн түрээслэх, эргүүлэн худалдах түүнтэй холбоотой шинэ түрээслэгч олох, гэрээ хэлцэл хийх, төлбөр мөнгөө цуглуулах.. зэрэг олон асуудлууд тэдний өмнө тулгамдана. Эдгээр бүх асуудлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар, нийтийн эрх ашгийн төлөө нэгтэх, зохион байгуулах ажлыг бид өөр дээрээ хариуцаж ажиллах юм. Менежментийн үйлчилгээ үзүүлж буй бидний хувьд үйлчлүүлэгчид буюу хөрөнгийн эзэд, эзэмшигч түрээслэгч та бүхэн  бидний ажлын гүйцэтгэлээс сэтгэл ханамжтай үлдэх нь чухал. Бид өмчлөгч, эзэмшигчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хүндэтгэсэн, хурдан шуурхай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх болно.

-ҮХХ-ийн салбартаа шинэ үйлчилгээг санал болгож байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье. Дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ.

-Баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг манай компаний Реалторын 9990-0182 дугаарын утсаар авч болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна