Tupac-ийн цомог 21 нас хүрлээ

2016 оны 3 сарын 15

Одоогоос 21 жилийн өмнө буюу 1995 оны гуравдугаар сарын 14-ний өдөр нэрт реппер, хип хоп урсгалын домог болсон Тупак Шакур сүүлийн цомгоо “Me Against the World” нэртэйгээр гаргажээ. Сонирхолтой нь цомог анх худалдаанд гарах үед Тупак шоронд хоригдож байсан байна. Уран бүтээлчийн амжилтын хамгийн оргил үед нь мэндэлсэн энэхүү цомогт Тупак өөрийгөө илүү эр хүн талаас илэрхийлсэн дуунуудыг багтаасан нь шинэлэг явдал болж, энэхүү цомог зөвхөн АНУ-д л гэхэд 3,5 сая хувь борлогдсон байна.

 

Алдартан  харамсалтайгаар амиа алдсанаас хойш  20 жил болж буй юм. Тэрбээр буудуулж нас баржээ. Сум Тупакийн цээжин тус газар нь хоёр удаа, гар болон гуянд нь нэг нэг буюу нийт 4 удаа оножээ. Харамсалт хэрэг 1996 оны есдүгээр сарын 7-ны өдөр Лас-Вегасын гэрлэн дохио дээр зогсож байх үед нь тохиолдсон байдаг. Тупак уг хэргээс 6 хоногийн дараа эмнэлгийн орон дээр амьсгал хурааж, хип хоп урлагийн түүхнээ хамгийн том гарзыг авчирсан юм.

                                                                                                                                Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна