Хар жагсаалтын тов гарлаа

2016 оны 3 сарын 15

“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнөөс хар болон цагаан жагсаалт гаргаж, улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг илтгэнэ хэмээн мэдэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэрхүү өнгөөр ялгасан жагсаалтын гол санаа нь төр, төсөв, түмэн олны татварын мөнгөнөөс хулгай хийж, хөлжиж баяжсан хүмүүсийг улс төрөөс гаргаж, нэр цэвэр, шударга төрийн түшээдтэй болохыг уриалаад байгаа юм.

Хар жагсаалтыг гаргахын тулд тус хөдөлгөөнийхөн Монголын түүхэнд хар толбо тогтоосон 100 хар үйл явдлыг олон нийтийн санал асуулгаар тогтоосон байна. Харин тэрхүү үйл явдлуудын эзэн холбогдогч, шийдвэр гаргагчдыг хар жагсаалтад бичих гэнэ.  Олон сараар хүлээсэн хар жагсаалтын тов тодорхой болжээ. Хулгайчгүй Монгол хөдөлгөөн өнөөдөр “Хар жагсаалт гарахад 67 хоног үлдлээ” хэмээн олон нийтэд мэдэгдэв. Тэгэхээр сонгуулийн өмнөхөн хар жагсаалт сонгогчдын гарт очих нь.

М.СУРА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна