Халдлагад сэжиглэн 11 хүнийг баривчлан хорьжээ

2016 оны 3 сарын 15

 

Туркийн нийслэл Анкара хотод автомашинд тэсрэх бөмбөг дэлбэлсэн халдлагад сэжиглэн 11 хүнийг баривчлан хорьжээ. Сэжигтнүүдийн дөрөв нь Туркийн зүүн өмнөд хэсгийн Санлиурфа хотын оршин суугч аж. Анкара хотноо ням гаригийн орой гарсан халдлагад 37 хүн амь үрэгдэж 120 гаруй хүн гэмтэж шархтсан юм. Халдлагын дараа  Туркийн арми курдууд оршин суудаг зүүн хэсгийн хотуудад шөнийн хөл хорио тогтоож, тусгай ажиллагаа явуулжээ.

 

Үүний зэрэгцээ Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “гартаа тэсрэх бөмбөг, зэвсэг барьсан террорист эвсэл албан тушаал, үзгийг ашиглан алан хядах үйл ажиллагааг дэмжигчдийн хооронд ямар ч ялгаа байхгүй” хэмээн мэдэгджээ. Түүний хэлсэн энэ үг сэтгүүлч, хууль тогтоогч, хүний эрхийн идэвхтнүүдийг далд утгаар нэрлэсэн гэж ойлгогдож байна.

 

Одоогоор халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч Туркийн аюулгүй албаныхан курдын зэвсэгт дайчдыг буруутгаж байна. Түүнчлэн автомашинд амиа золиосолсон хоёр хүний нэг нь эмэгтэй байсныг Туркийн албаныхан мэдээлжээ. Туркийн зүүн хэсгийн Карс хотод оршин суух хаягтай 24 настай  эмэгтэйг сэжигтнээр нэрлэсэн байна. Сэжигтэн эмэгтэйг 2013 онд Курдын зэвсэгт бүлэглэлд нэгдсэн гэж мэдээлэв.

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна