Хоу Ифань 3 дахь удаагаа дэлхийн аварга болов

2016 оны 3 сарын 15

Укриан улсын Львов хотод болсон эмэгтэй шатрын дэлхийн аварга шалгаруулах шалгаруулах тэмцээнд Хятадын их мастер Хоу Ифань 9 дэх тавилдаа цагаанаар наадаж дэлхийн аварга, Украиний шатарчин Мария Музычукийг 6:3 онооны харьцаагаар ялж дэлхийн аварга цолыг дахин хүртлээ.

1994 онд төрсөн Их мастер Хоу Ифань 2010 онд 16 настайдаа эмэгтэй дэлхийн аварга цолыг хүртэж хамгийн залуудаа эмэгтэй дэлхийн аварга болсон дээд амжилтыг тогтоогоод байгаа юм. Эмэгтэй шатрын дэлхийн 13 дахь аварга тэрбээр 2010-2012, 2013-2015 онуудад эмэгтэй шатрын дэлхийн аварга цолыг завсарлагатайгаар 6 жил эзэмшиж байна.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна