“Agni-I” баллистик пуужинг туршжээ

2016 оны 3 сарын 15

Энэтхэг улс нэг тонн гаруй жинтэй цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай, дунд тусгалын “Agni-I” баллистик пуужинг өчигдөр амжилттай туршжээ.

Энэтхэгийн Батлан хамгаалах судалгааны байгууллагын албан ёсны мэдээллээр, “Agni-I” пуужинг өчигдөр өглөө орон нутгийн цагаар 09.15 цагт Орисса мужийн Чандипур полигоны хөдөлгөөнт харвах төхөөрөмжөөс харвасан байна.

Уг пуужинг хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд мөн амжилттай туршиж байжээ.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна