123 удаа машины толь хулгайлжээ

2016 оны 3 сарын 15

Сэтгүүлч:
Улаанбаатар

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийнхан 123 удаа автомашины толь хулгайлсан этгээд Н-ийг илрүүлжээ. Түүнийг өнгөрөгч лхагва гаригт Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд Приус-20 маркийн автомашины толь хулгайлж байхад нь илрүүлсэн байна.

Уг этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн автомашины толь хугалж хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдлээ одоогоор хүлээгээд байна.

Иймд дээрх хороодын нутаг дэвсгэрээс Приус 10, 11, 20 маркийн автомашины толь алдсан иргэд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасаг дээр ирж уулзахыг цагдаагийн байгууллагынхан санууллаа.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна