10 компани үрийн буудай импортолно

2016 оны 3 сарын 15

Улсын хэмжээнд энэ жил 350 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Үүнээс 301.5 мянган га талбайд улаанбуудай тариалахаар болжээ. Харин 20.4 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн ургамал, 25.3 мянган га талбайд тосны болон сэлгээний таримал тариалах юм.

Үрийн буудайн нөөцийг бүрдүүлэх зорилгоор 10 гаруй аж ахуйн нэгжид үрийн буудай импортлох эрхийг нь салбарын яамнаас олгожээ.  Нийт 80 орчим мянган тонн үрийн буудай импортлох хүсэлт ирсэн бөгөөд үүнээс 14 мянгыг нь шийдвэрлэжээ. Улсын хэмжээнд одоогийн байдлаар нөөцөлсөн 36 мянган тонн үрийн буудай байгаа бөгөөд үүний 24 мянга нь тариаланчдад хадгалагдаж байгаа аж.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна