Дүрвэгсэд гол гатлан Македонд нэвтэрчээ

2016 оны 3 сарын 15

 

Грек дэх олон мянган дүрвэгч хилдээ төмөр торон хашлага босгосон Македон улс руу нэвтрэх шинэ аргыг олжээ. Грекийн Идомени тосгон дахь хуарангаас олон зуун дүрвэгч гол гатлан Македоны хилийг нэвтэрсэн байна. Гэвч Македоны цагдаа нар тэднийг баривчлан Грек рүү буцаахаа мэдэгджээ. Үүний зэрэгцээ Македоны хилийг нэвтрэхийг хүссэн гурван дүрвэгч голд живж нас барсныг албаныхан мэдээлэв.

 

Македоны хилийн ойролцоох Грекийн Идомени тосгонд 14 мянга орчим дүрвэгч буцах замгүй гацаад байгаа юм. Македон улс өнгөрсөн долоо хоногт дахиж нэг ч дүрвэгч хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

 

Дүрвэгсдийн урсгал тасрахгүй байгаагаас Европын ихэнх орнууд хилийн хяналтаа сэргээж, төмөр торон хашлага барих болсон юм. Европт өнгөрсөн онд сая давсан дүрвэгч ирсэн байна. Тэдгээрийн олонх нь Грекээр дамжин Европт хөл тавьжээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна