Нефтийн үнэ дахин уналаа

2016 оны 3 сарын 15

Мягмар гаригаас нефтийн үнэ Азийн зах зээлд уналаа. Нефтийн хамгийн том экспортлогч хоёр улс Саудын Араб болон ОПЕК-ийн гишүүн бус ОХУ мөн Катар, Венесуэль хэрэв газрын тос үйлдвэрлэгч орнууд нефтийн нийлүүлэлтийн асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадвал үнийг нэмэгдүүлэхийн тулд нийлүүлэлтээ нэгдүгээр сарын түвшинд барьж байхаар тохиролцсон билээ. Гэвч АНУ-ын түүхий нефтийн нийлүүлэлтийн илүүдэл буурахгүй, Ираны нефтийн гол үйлдвэрлэгчид нийлүүлтээ бууруулах сонирхолгүй байгаа зэрэг шалтгаанаар нефтийн үнэ төдийлэн нэмэгдэхгүй байгаа юм. Экспортлогч орнууд нефтийн нийлүүлэлтийн асуудал дээр тохиролцоонд хүртэл нефтийн зах зээлд үнэ нэмэгдэхгүй гэж шинжээчид үзэж байна.

Америкийн түүхий нефть даваа гаригт нэг баррель нь 37.18 ам.доллараар арилжаалагдаж, 3.4 хувиар буурсан бол брент маркийн газрын тос 39.53 ам.доллараас 39.33 ам.доллар болж, 20 центээр буурсан үзүүлэлт гарчээ. Нефтийн хамгийн том экспортлогч Саудын Араб өдөрт 10 сая баррель газрын тос олборлож байгаа бол өнгөрсөн нэгдүгээр сард хориг тавигдсанаас хойш Иран олборлолтоо хориг тавихаас өмнөх хэмжээнд хүргэхийг зорьж байгаа юм. Иран одоогоор өдөрт 3.1 сая баррель газрын тос олборлож байгаа юм. 2011 онд хориг тавихаас өмнө Ираны газрын тосны олборлолт өдөрт дээд тал нь 2.5 сая баррель хүрдэг байжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна