Охид, эмэгтэйчүүдийн футзалын анхны лигийн тэмцээн эхэллээ

2016 оны 3 сарын 15

Монголын хөлбөмбөгийн холбооноос анх удаа зохион байгуулж буй футзалын охид эмэгтэйчүүдийн лигийн тэмцээн эхэллээ. Тэмцээн 17 хүртэлх болон 18-аас дээш гэсэн хоёр насны ангилалд нийт 13 багийн дунд энэ сарын 24-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдөр тэмцээний нээлтийн тоглолт 18-аас дээш насны ангилалд оролцож байгаа “Зөгийнүүд” болон “Монголын тэмүүлэл” клбүүдийн дунд боллоо.

Өнгөрсөн жил МХБХ анх удаа охид эмэгтэйчүүдийн гадаа талбайн лигийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд оны өнгөрсөн оны төгсгөлд футзалын УАШТ-ийг мөн зохион байгуулсан. Харин энэ удаа футзалын охид, эмэгтэйчүүдийн лигийн тэмцээний анх удаа зохион байгуулж байна. 17 хүртэлх болон 18-аас дээш гэсэн насны ангилалд нийт 13 баг оролцож байгаа бөгөөд 18-аас дээш ангилалд оролцож буй багууд эхний тоглолтоо хийж эхлээд байна.

Өчигдөр уг тэмцээний хүрээнд ердөө нэг тоглолт болсон бөгөөд “Монголын Тэмүүлэл” клүб өрсөлдөгч “Зөгийнүүд”-ийг 3-0 харьцаатай ялсан. Тэгвэл өнөөдөр 2 тоглолт хуваарийн дагуу явагдаж эхлээд байна. “Арвис” болон Хад гэсэн хүчтэй багуудын ялагч хэдхэн хоромын өмнө тодорлоо.

“Хад” клубт өнгөрсөн жилийн оны шилдэг болж “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн Б.Намуун тоглож буй бөгөөд тэрээр эхний үеийн 10 дахь минутанд гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан. Гэхдээ “Арвис” клүбийн М.Ичинхорлоо энэ үед тоглолтыг тэнцүүлж чадсан юм. Төгсгөлийн үеийн 3 дахь минутанд А.Алтантуяа гоол оруулсанаар “Арвис” клүб анх удаа тоглолтыг тэргүүлсэн бөгөөд М.Ичинхорлоо ялалтаа батжуулсан гоолыг дахин оруулсанаар лигийг ялалтаар эхлүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна