Ам.долларын ханш анх удаа суларчээ

2016 оны 3 сарын 15

Монголбанк энэ сарын 10-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 2048.75 төгрөгөөр борлуулсан бол өнөөдөр арилжааны банкуудад 2046.52 төгрөгийн ханшаар зургаан сая ам.доллар нийлүүлжээ.

Энэ нь он гарснаас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш суларсан анхны тохиолдол болж байна. Тухайлбал ам.долларын төгрөгтэй харицах ханш энэ сарын эхнээс 2.23 төгрөгөөр суларчээ. Төв банк энэ оны нэгдүгээр сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр боруулж байсан. Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байсан билээ.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна