Жүжигчид Сирийн дүрвэгсдэд туслахыг уриалав

2016 оны 3 сарын 15

“Хаан ширээний төлөөх тэмцэл” телевизийн шилдэг цуврал киноны багийнхан, жүжигчид мөн HBO телевиз Олон улсын аврах хороотой хамтран Сири, Йордан, Турк, Леван болон Иракт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ялангуяа Сирийн дүрвэгсдийн асуудал хамгийн ээдрээтэй, гарц хайсан хэвээр байгаа юм. Сирид таван жилийн өмнө иргэний хөдөлгөөнөөр эхэлсэн дайн самууны улмаас дөрвөн сая гаруй хүн эх нутгаа орхин гарсны 17,000 нь гадаадын аль нэг улс оронд дүрвэж чадсан байна. Харин үлдсэн нь дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа билээ.

Тэдгээр дүрвэгсдэд туслах, нөхцөл байдлыг үнэлэх үүднээс уран бүтээлчид нэгдэж хандив цуглуулж, цахим ертөнцөд “Дүрвэгсдэд туслах хөдөлгөөн” өрнүүлж, “Та гэр бүл, үр хүүхдээ, ирээдүйгээ аврахын тул юу хийх вэ?” нэртэй баримтат богино хэмжээний кино хийсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна