“Монгол тэмээ-999” уралдааны комиссоос мэдээлж байна

2016 оны 3 сарын 15

Дэлхийн 2 бөхт тэмээний цөм нутгийн хувьд Өмнөговьчууд Монгол тэмээ-999 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Уралдааны бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, оролцох аймаг сумдад  чиглэл өгч нээлттэй оролцуулсан байна. Монгол тэмээ-999 дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний уралдаанд 6 аймгийн 34 сумын 1115 тэмээ гараанаас гарч уралдсанаас 1108 барианд орж ирсэн байна. Тэмээг  уралдуулахтай холбоотой Санамж бичгийг оролцох аймаг сумдад хүргэж  зөвхөн Монгол тэмээг уралдуулахыг  анхааруулсан.  Гэвч зарим нэг аймгийн тэмээчид бэсрэг буюу эрлийз тэмээтэй  уралдаанд оролцохоор ирсэнийг  уралдааны комисс болон тэмээ судлаачид буцаасан байна.

Мөн мэдээллийн сайтуудаар тархсан Монгол тэмээ-999  хурдан тэмээний уралдаанд бусад аймгаас тэмээ уралдуулаагүй мэт бичиж байгаа нь эндүүрэл юм. Уг уралдаанд  Дундговь аймгаас 18 тэмээ, Дорноговь аймгаас 5, Өвөрхангай аймгаас 14 тэмээ, Говь-Алтай аймгаас 13 тэмээ, Баянхонгор аймгаас 22 тэмээ, Өмнөговь аймгийн 15 сумын нийт 1115 тэмээ уралдсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна