Цасны рагби амжилттай үргэлжилж байна

2016 оны 3 сарын 15

"Цасны рагби 2016" АШТ-ий тойргийн тоглолтууд өндөрлөж, шувтаргын тоглолт эхлэхэд бэлэн боллоо

"Цасны рагби 2016" АШТ-ий тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Тэмцээний 3 дугаар тойрог буюу Бямба гарагт 2-р дивизоны Хаад РК болон Ирвэсүүд РК-ын тоглолтоор эхэлсэн бол 1-р дивизоны Хөх Толбот Дайчид РК, Ангууч Арслангууд РК багуудын тоглолтоор үргэлжлэн явагдсан билээ. Харин Ням гарагт тэмцээнийг тэргүүлж байгаа Хан-Уул РК болон Анхдагч Чононууд РК-ын эсрэг тоглож 3 тойргийн тоглолтуудаа өндөрлүүлсэн бөгөөд 2016 оны 3 сарын 19-ний Бямба гарагт 12 цагаас цомын төлөөх тоглолтууд явагдах болно.

2-р дивизонд 3 баг өрсөлдсөн бөгөөд тойргийн сүүлийн тоглолт Хаад РК болон Ирвэсүүд РК-ын дунд маш сонирхолтой болсон бөгөөд Хаад РК-ээс №9 н.Сандаг 2 трай нийтдээ 10 оноо авсан бол Ирвэсүүд РК-ээс №10 н.Заяа 2 трай, 2 нэмэлт өшиглөлт, №16 тоглогч Жигжидсүрэн 1 трай мөн Ирвэсүүд РК-ын №4 тоглогч шар хуудсаар торгуулсон байна. Тоглолтын тооны харьцаа Хаад РК 10 - 19 Ирвэсүүд РК. 

1-р дивизоны Хөх Толбот Дайчид РК, Ангууч Арслангууд РК-ын эсрэг тоглон 24-17 харьцаатайгаар Хөх Толбот Дайчид РК ялалт байгуулсан. Хөх Толбот Дайчид багаас №7 Алтангэрэл 1 трай, №4 Ган-Эрдэнэ 1 трай, №22 Мөнхбаяр 1 трай, №10 Бат-Эрдэнэ 1 трай авч, 2 нэмэлт өшиглөлтийг амжилттай гүйцэтгэж багтаа 24 оноо авч чадсан бол Ангууч Арслангууд багаас №12 Г.Мандахбаяр 1 трай, №8 Г.Лувсандагва 2 трай, №10 Мэнд-Амар 1 нэмэлт өшиглөлтийг амжилттай гүйцэтгэж багтаа 17 оноог авчирлаа.  

1-р дивизоны тойргийн сүүлийн тоглолт тэмцээнийг хошуучилж буй 2 баг болох Хан-Уул РК болон Анхдагч Чононууд РК-ын хооронд болж Хан-Уул РК-ээс №2 Н.Батаа 2 трай, №15 Г.Жавхланбаяр 1 нэмэлт өшиглөлтийг хийж багтаа 12 оноо авсан бол Анхдагч Чононууд РК-ээс №18 Г.Хосбаяр 1 торгуулийн өшиглөлт амжилттай хийж 3 оноо авсан юм. Анхдагч Чононууд РК-ын №2 Х.Энхбаяр аюултай мөргөлт хийж шар хуудасны алдаа авсан бөгөөд шар хуудасны 2 минутаа дуусган тоглолтонд орон дахин аюултай мөргөлт хийснээр улаан хуудасны алдаа авч тоглолтоос гарсан. Улаан хуудасны алдаа авсан тоглогч маань ирэх тоглолтонд оролцохгүй өнждөг билээ. Тоглолтын онооны харьцаа 12-3-аар Хан-Уул РК тойргийн тоглолтууддаа 3 хожилтойгоор тэргүүлж байна. 

Цасны Рагби 2016 АШТ-ий шувтаргын тоглолт 2016 оны 3 сарын 19-ны Бямба гарагийн 12 цагт МҮОХ-ны дэргэд байрлах Бейсболын талбай дээр болох бөгөөд Кап цомын төлөөх тоглолтонд Хан-Уул РК-Анхдагч Чононууд РК, Плайт цомын төлөөх тоглолт Хөх Толбот Дайчид РК-Ангууч Арслангууд РК, Боул цомын төлөөх тоглолт Ирвэсүүд РК-Аварга Зөгийнүүд РК эсрэг тоглох юм. Та бүхэн амралтын өдрөө рагбигийн спорттой хамт өнгөрүүлэхийг хүсвэл тус тэмцээнийг зориорой.

ЭХ СУРВАЛЖ: http://mrfu.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна