ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ажилдаа оржээ

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр ажилдаа оржээ. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус байсан гэдгийг шүүх тогтоосон учир албан тушаалдаа эргэн очсон аж.

Эргэн сануулахад Д.Нямхүү нь өөртөө 5 сая төгрөгийн урамшуулал болон 3 сая төгрөгийн илүү цагийн мөнгө  олгосон гэж үзээд АТГ-аас зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг ЭМС-ын сайдад хүргүүлсэн байдаг. Ингээд Г.Шийлэгдамба салбарын сайд байхдаа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн байдаг ч тэрбээр хэсэг хугацааны дараа ийнхүү эргэн томилогдлоо.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж