Мөс цөмрөх үеийн аврах ажиллагаанд суралцжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Мөс цөмрөх үеийн аврах ажиллагаанд суралцжээ

Сөүл хотын Аврах ангийн захирагч Ким Жэи Хаг тэргүүтэй төлөөлөгчид нийслэлийн Аврах ангийн захирагчийн урилгаар тус ангид зочилжээ. Айлчлалын хүрээнд Солонгосын аврагчид  нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Н.Уламбаяртай уулзаж, нийслэлийн Аврах ангийн захирагч хурандаа Д.Чинзоригтой хоёр ангийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Мөн “Мөс цөмөрсөн үеийн аврах ажиллагаа” сэдэвт хамтарсан дадлагыг Тавантолгойн каръерын нууранд хоёр өдөр зохион байгуулжээ.  Сөүл хотын Аврах ангийн аврагчид нэг бүр нь 4000 гаруй ам.долларын үнэ бүхий гүний усны шумбагчийн иж бүрэн орчин үеийн таван ширхэг хувцсыг нийслэлийн Аврах ангид бэлэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд цаашдын бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэхэд харилцан туршлага солилцож, тодорхой сэдвүүдээр хамтарсан сургалт, дадлагуудыг хоёр талд зохион байгуулж ажиллахаар болжээ.

А.АЯЛГУУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж