Зарим нутгаар цасан шуурга шуурна

2016 оны 3 сарын 16

2016 оны 03 дугаар сарын 16-ны 08-20 цаг хүртэл

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

     Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 17-нд төв, зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

                               2016 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

                                                    агаарын урьдчилсан мэдээ:  

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нугаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, төвийн нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулсаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-8 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

   17-нд төв, зүүн зүгийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд зарим газраар,18-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 17-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна