Өнөөдөр хаана юу болох вэ?

2016 оны 3 сарын 16

09.00-12.00 цагийн хооронд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Сайн засаглал ба байгалийн нөөцийн удирдлагын найдвартай үйлчилгээ” сэдэвт олон улсын семинар эхэлнэ. ОУХАС, Норвегийн Осло төв-тэй хамтран зохион байгуулж байгаа уг семинарт Монгол, Киргиз, Зүүн-Тимор, Мьянмар, Афганистаны уул уурхайн салбарын Засгийн газрын төлөөлөгчид оролцоно.

10.30 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын төлөөлөгчидтэй Туушин зочид буудлын "Соёмбо"танхимд уулзана.

11:00 цагт "Шангрилла" зочид буудалд "Авто зам экспо-2016" олон улсын үзэсгэлэн, бага хурал нээлтээ хийнэ.

11.30 цагт: Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан нийслэл, дүүргийн Цэргийн штабууд иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” болно.

13.00: Нийслэлийн БЗД-ийн хөдөлмөрийн хэлтсээс 2015 онд хийсэн ажлын тайлан болон 2016 онд хийх төсөл хөтөлбөрүүдээ танилцуулна. Арга хэмжээ Дүнжингарав худалдааны төвд болно.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорногвь аймгуудад баригдах цэвэрлэх байгууламж гэх мэт бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн санхүүжилтэнд гарын үсэг зурах арга хэмжээ болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна