Л.Гансүхийг энэ сарын 23-нд шүүнэ

2016 оны 3 сарын 16

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Л.Гансүхэд шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг яллагдагч талаас эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан юм. Шүүх хурлыг хоёрдугаар сарын 25-ны дотор товлох ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас 14 хоног хойшлуулжээ. Тэгвэл уг хугацаа гуравдугаар сарын 10-нд дууссан бөгөөд УДШ шүүх хуралдааны тов зарлах хугацааг дахин 14 хоногоор сунгасан билээ. Албаны эх сурвалжийн мэдээгээр Л.Гансүхийн шүүх хурал энэ сарын 23-ны 09.00 цагт болох тов нь өнөөдөр зарлагджээ.

Т.ДАВААНЯМ 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна