Нэвтрүүлгийг хэн хаасныг шалгана

2016 оны 3 сарын 16

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг гаргаагүйтэй холбогдуулан С1 телевизэд шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад “Сүүлийн үед олон нийтийн дунд Мүүний урсгалын талаар хүчтэй яригдаж, энэхүү сэдвийг баримт нотолгоотойгоор олон нийтэд хүргэнэ хэмээн зарлаад байсан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг хөтөлбөрт туссан цагийн хуваарийн дагуу нэвтрүүлээгүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдлаа, ямар нэгэн эрх бүхий байгууллага албан тушаалтан телевизээр гарах, нэвтрүүлгийг хаалаа зэрэг агуулга бүхий гомдол саналууд тус хороонд ирсэн болно. “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг ямар шалтгааны улмаас хөтөлбөр дээр дурдсан хуваарьт цагт нэвтрүүлээгүй талаарх дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтыг 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн дотор тус хороонд яаралтай ирүүлнэ үү. Цаашид холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлага, тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Уг нэвтрүүлгийг дээрээс хаалаа гэсэн шуум дэгдсэн. Тэгвэл хэн хаасан, эсвэл С1 телевизийн удирдлагууд хэн нэгний нэрийг зориудаар барьсан эсэхийг Харилцаа холбооны зохицуулах хороо шалгаж, нягтлахаар болжээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна