Нью Иорк эмийн цахим жортой болно

2016 оны 3 сарын 16

Америкийн Нью Иорк хот энэ сарын 27-нд эмийн цаасан жорыг цахим жор руу шилжүүлэх гэж байна. Ингэснээр жороор олгогддог эмийн хяналтыг сайжруулах, хэрэглэж буй эмийнхээ талаар хэрэглэгч бүрэн мэдээлэлтэй байх, эмчийн бичгийн хэвээс шалтгаалан эмийн нэрийг буруу уншиж алдаа гаргах, жорыг өөрчилж эм авах зэргээс урьдчилан сэргийлж чадах гэнэ.

Мөн эмч тус бүр дээр хэдий хэмжээний ямар эмнүүдийг өвчтөндөө бичиж өгч байгаа нь архивлагдан үлдэх учир эмч нарын эрх мэдэлд хяналт тавих, өвчтөндөө зөв эм сонгосон эсэх зэргээр дараа нь хэзээ ч хамаагүй нотлох баримт болгон ашиглах боломжтой болж байгаа аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна