15 настай хүү 250 мянган доллар хүртлээ

2016 оны 3 сарын 16

Дроны хамгийн том уралдаан “World Drone Prix” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд тэмцээнд хоёр мянга орчим хүн оролцсон бөгөөд шагналын сан нь нэг сая ам.доллар байсан юм. Хамгийн анхны, хамгийн том дроны уралдаанд Их Британийн Tornado X-Blades Banni багийн нисгэгч 15 настай Люк Баннистер түрүүлж, 250 мянган ам.долларын шагнал хүртлээ. Гэхдээ уг шагналаа багийнхаа нийт 43 хүнтэй хуваах юм байна.

Тэрээр “Энэ бол жинхэнэ эрх чөлөө. Мод болон бусад зүйлсийн дээгүүр болон дундуур хүссэнээрээ ниснэ, үнэхээр гайхалтай “ гэжээ. Уг тэмцээнд тусгайлан бүтээсэн "FPV" хэмээх дронуудыг ашиглажээ. Уг дроны камер нь оролцогчдын толгойдоо зүүсэн төхөөрөмж рүү дүрсээ шууд дамжуулснаар яг л онгоц жолоодож байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна