Су-34 онгоцны эхний хэсэг Сириэс буцан ирэв

2016 оны 3 сарын 16

Фото: mil.ru

 

Воронеж мужин нисэхийн баазад Сириэс эргэн ирсэн Су-34 онгоцны эхний хэсэг газардлаа. Буулт хийхийн өмнө  онгоцнууд агаарын парадын  эгнээгээр нисэх буудлынхаа дээгүүр  бага өндөрт  нисэн  хүлээж байсан хүмүүсийг мэндчилжээ.

 

Тэднийг угтахаар Оросын Агаар сансарын хүчний ерөнхий командлагч хурандаа генерал Виктор Бондарев нисэх буудалд ирсэн байлаа. Энэ цагаар Хмеймим буудлаар өөр хоёр хэсэг нутаг буцахаар хөөрсөн байв. Бүлэг тус бүрийг Ту-154 эсвэл Ил-76 онгоцнууд лидерлэн  залж байгаа аж.

 

Гуравдугаар сарын 14-ны орой  ерөнхийлөгч Владимир Путин  Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Сирийн Арабын орноос цэргийн үндсэн хүчээ татах тушаалыг өгсөн юм.  Оросын лидер өөрийн нисэхийн бүлгээ гол зорилтуудаа биелүүлсэн гэж  үзжээ. Цэргийн эх сурвалжийн хэлснээр Сирид  1000 орчим цэргийн албан хаагчид үлдэх юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна