Шар усны аюулаас болгоомжил

2016 оны 3 сарын 16

Сэтгүүлч:
Улаанбаатар

Энэ сарын эхээр цасаар шуурч, нийт нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Тэгвэл ойрын өдрүүдэд дулаарахыг Ус,цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдрөөс баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн болон зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүсч, хангайд цас,говьд бага зэргийн шороон шуурга шуурах гэнэ. Харин энэ сарын 17-ноос нийт нутгаар дулаарах юм байна.  Цаг агаар дулаараад ирэхээр  голын мөс болон цас хайлж шар усны үер болох аюултай. Ялангуяа уулсын орчим болон гуу жалга, суваг шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан учраас шар усны үер болж болзошгүй байгааг холбогдох газраас сануулж байна.  Тухайлбал, гуу жалга, ус урсах хоолой зэргийг цэвэрлэж, үерийн аман дээр буусан айлууд үерт өртөх эрсдэл их. Нийслэлийн хувьд шар усны үер нь Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт элбэг тохиолддог аж. Нийслэлд  2600 гаруй айл үерийн аманд суурьшсан гэсэн судалгаа  байна.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна