Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

2016 оны 3 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын  Евроазийн Өрсөлдөх чадварын хөтөлбөрийн төслийн менежер Г.Лекомте, тус төслийн зохицуулагч А.Претет, судлаач М.Бианчини нар оролцлоо.

Тус уулзатын үеэр Европын холбооноос нэг жилийн хугацаагаар Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх талаар хийж байгаа судалгааны явц, тайлангийн талаар ярилцав. Энэ 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр тус байгууллагын төв байрладаг Парис хотноо энэ талаар илтгэл, тайлан хэлэлцүүлэхээр болсон байна. Тайлангийн хэлэлцүүлэгт Европын холбооны бизнес эрхлэгчид, банк, санхүүгийн төлөөлөл оролцох ажээ.

Монголд Европоос хөрөнгө орж ирдэггүйн нэг гол шалтгаан нь Монгол Улс жижиг, дунд үйлдвэрлэлийхээ хөгжлийн тайланг ингэж тавьж байгаагүйтэй холбоотой юм байна.

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн мэдээлэл сйн байдаг гэдгийг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэж байв.

 ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна