Боксчид "Химийн цом"-с гурван алтан медаль хүртэв

2016 оны 3 сарын 16

-43 дахь удаагийн “Химийн цом”-ын тэмцээнээс Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар алтан медаль авлаа-

Сонирхогчдын боксын “А” зэрэглэлийн “Химийн цом” олон улсын тэмцээн энэ сарын 8-12-нд Германы Халле хотод боллоо.

43 дахь удаагийн “Химийн цом”-ын тэмцээнд Монгол, Герман, ОХУ, Казахстан, Хорват, БНХАУ, Англи, Йордан, Румын, Дани, Грек, Швейцарь, Египет, Чех, Голланд, Тайланд, Польш, Марокко гэсэн 18 орны 93 ширэн бээлийтэн эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөн.

Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр нарын удирдлага дор манай улсын найман боксчин нударга зөрүүлснээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдэв.

Энэ удаагийн тэмцээнээс Г.Ган-Эрдэнэ, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар түрүүлж, тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын ес, 10, 11 дэх боксчин боллоо. Тэднээс өмнө гавьяат тамирчин Н.Энхбат 1983, 1986 онд, 2006 онд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, 2007 онд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 2009 онд ОУХМ Б.Жавхлан, 2013 онд гавьяат тамирчин Н.Төгсцогт, 2015 онд ОУХМ Б.Түвшинбат, Б.Чинзориг нар тус тус түрүүлж байв.

Тэмцээний дүн:

49 кг (6 боксчин): 
1.Ганхуягийн Ган-Эрдэнэ (Монгол) 
2.Алберто Мустафи 
3.Кристос Черакис (хоёул Герман)
3.Харвей Хорн (Англи)

52 кг (7): 
1.Хархүүгийн Энх-Амар (Монгол) 
2.Хамза Тоуба 
3.Ронни Беблик (хоёул Герман)
3.Артур Лозников (ОХУ)

56 кг (10): 
1.Эрдэнэбатын Цэндбаатар (Монгол) 
2.Зан Жиавей (БНХАУ) 
3.Раман Шарафа (Герман) 
3.Мохамед Абделазиз Аль-Вади (Египет)

60 кг (9): 
1.Франц Каллум (Англи) 
2.Роберт Харутунян (Герман)
3.Энрико Ле Круз (Голланд), 
3.Адилет Курметов (Казахстан)

64 кг (10): 
1.Пэт Маккормак (Англи) 
2.Баатарсүхийн Чинзориг (Монгол) 
3.Айдар Амирзаков (Казахстан) 
3.Армен Закарян (ОХУ)

69 кг (16): 
1.Аббас Бараоу 
2.Арайк Марутиан (хоёул Герман) 
3.Андрей Замковой (ОХУ) 
3.Мохамед Раби (Марокко)

75 кг (8): 
1.Деенис Радован
2.Снек Паскаль (хоёул Герман) 
3.Энтони Фаулер (Англи) 
3.Макс ван дер Пас (Голланд)

81 кг (11): 
1.Сергей Михаэл (Герман) 
2.Хрвот Сеп (Хорват) 3. Матеус Трис (Польш) 
3.Полинеикис Каламарас (Грек)

91 кг (11): 
1.Рой Корвинг (Голланд) 
2.Садам Магомедов (ОХУ) 
3.Игорь Тезиев (Герман)
3.Ален Бабич (Хорват)

+91 кг (5): 
1.Филип Хоргович (Хорват) 
2.Андрей Афонин (ОХУ) 
3.Хуссейн Эшайш Лашаиш (Йордан)
3.Даниэль Таборский (Чех)

Дашрамд дуулгахад, Боксын шигшээ багийн тамирчид өнөөдөр БНХАУ-г зорилоо. Олимпийн эрхийн тэмцээнд "Химийн цом"-д оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар багтжээ.

БНХАУ-ын Цяньань хотод болох “Рио-2016” олимпийн наадмын Азийн бүсийн эрхийн хариуцлагатай тэмцээн  гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд болно.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна