Т.Энхжаргал олимпийн эрхийн тэмцээнд оролцоно

2016 оны 3 сарын 16

Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, ОУХМ Т.Энхжаргал олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнд оролцохоор Швейцарь улсыг зорилоо. Монгол Улсаас төрөн гарсан Ази тивийн анхны аварга маань Олон улсын дугуйн холбоо, Монголын Үндэсний олимпийн хорооны дэмжлэгээр дэлхийн дугуйн сургалтын төвийн багийн бүрэлдэхүүнд багтан, Европ тивд зохиогдох олимпийн эрхийн оноо олгох 11 тэмцээнд оролцох юм.

Т.Энхжаргал ирэх зургадугаар сарын 1-ийг хүртэл үргэлжлэх цуврал тэмцээнд оролцон олимпийн эрхийн оноо цуглуулж өрсөлдөнө. Улмаар олон улсын дугуйн холбооноос хамгийн өндөр оноотой дугуйчдын чансааг гаргаж, олимпийн наадамд оролцох эрх олгодог ажээ.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна