Берлинд автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрчээ

2016 оны 3 сарын 16

 

Германы нийслэл Берлин хотноо хөдөлгөөнд оролцож явсан автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрч нэг хүн амь үрэгджээ. Автомашин хотын төвөөс  баруун дүүрэг рүү эргэх үеэр тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна. Хохирогч нь цагаач гаралтай 43 настай эрэгтэй байжээ. Тэсрэх бөмбөгийг “Volkswagen Passat” автомашины урд хэсэгт суурилуулсан байсан аж.

 

Германы аюулгүй албаныхан энэ хэргийг амиа золиослох халдлага биш болохыг олж тодруулсан байна. Францын нийслэл Парис хотноо исламын зэвсэгт дайчид халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөсний дараа Европын том хотууд айдаст автах болсон юм.

 

Үүний зэрэгцээ Германы канцлер Ангела Меркелийн “нээлттэй хаалга”-ны бодлогын ачаар тус улсад олон мянган дүрвэгч ирсэнд зарим иргэд дургүйцэж байна. Германд сүүлийн саруудад дүрвэгсдийн эсрэг халдлага гарах нь нэмэгджээ.

 

Эх сурвалж: ВВС

 

 

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна