Мөнгөө хэрхэн хадгалах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Мөнгөө хэрхэн хадгалах вэ?

Мөнгийг хариуцлагатайгаар хэмнэх нь:

  1. Таны орлогоос тогтмол суутгагддаг мөнгөн хуримтлалтай байх буюу банканд хадгаламж нээлгэх. Таны нүдэнд суутгагдаж орсон дүн мөнгө болж харагдах ёсгүй бөгөөд дансаа нээлгэсэн л бол хаана ямар хадгаламжтайгаа мартсан мэт байх. Тжэгэд ч гэрт тань байгаа гахай танд хүү бодож өгөхгүй

  1. Өр зээлээ нэмэгдүүлэхээс зайлсхийх. Хэрэв цаг нь тулсан яаралтай хойшлуулшгүй хэрэгцээтэй зүйл л биш бол БУСДААС эсвэл КРЕДИТ КАРТААСАА тусламж гуйхгүй байх. Өрөнд орохгүйгээр бага өртөгтэй зүйлээр орлуулж болох магадлал бий эсэхийг судлах.

  1. Зорилготойгоор мөнгөө хадгалах. Юунд зориулж мөнгө хадгалж байгаагаа байнга өөртөө сануулж байх нь өөрөөсөө харамлан цаашаа хийхэд тань илүү ус болно. Авахыг хүссэн, хэрэглэхийг хүссэн зүйлдээ гэнэт ХАМАГ БАЙГААГАА ШАВХАЛГҮЙГЭЭР хөрөнгө оруулах боломжийг олгоно

  1. Зорилгоо хэзээ гүйцэлдүүлсэн байх хугацаагаа товлох. Энэ нь таны сэтгэл санаанд ч мөнгөө заасан хугацаандаа цуглуулж дуусгахад томоохон түлхэц болох бөгөөд нийт хугацаа орлогын хэмжээ зэргээ уялдуулан сар бүрийн “нөөцлөх“ мөнгөнийхөө ДООД ХЭМЖЭЭГ тодорхойлох. 

  1. Орлогын үүдээ тооцоолох. Сар болгоны нэг өдрийг сонгож аваад, сүүлийн нэг сард орж ирсэн бүх орлогоо жагсаан бич. Түүнээсээ зайлшгүй төлөх ёстой зүйлсийг төсөвлөж, таны мэдэлд үлдсэн үлдэгдэл мөнгөн дүн хэр их байгаагаа тооцоолох. Энэ нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх шаардлага бийг бодитоор мэдрүүлэх ашиг тустай.

  1. Гарлагын үүдээ хянах. Жижиг гэлтгүй бүхий л зарлагаа тэмдэглэж явах. Ширхэг нь 100 төгрөгийн үнэтэй бохинд зориулж нэг сард хэдийг үрж байгаагаа мэдээд та гайхах вий. Сарын эцсээр “өөрийн мэдлийн мөнгөө” хэрхэн ухаалгаар үр ашигтай зарцуулснаа харьцуулж, өөрийгөө хэр үрэлгэн нэгэн болохоо дүгнэх.

  1. Аль болох эртнээс хурааж эхлэх.  Хүүхэд байхаасаа чихрээ хадгалж идэж байсан бол энэ тал дээр харьцангуй тайван байж болно. Гэхдээ одоо танд байхгүй бол одооноос л байлгах хэрэгтэй. Цаг хугацаа буцаж ухрахгүй шүү дээ.

  1. Тэтгэврийн нас гэж байдгийг бүү март. Залуу, эрч хүчтэй, эрүүл үед энэ талаарх ойлголт хэн бүхний толгойд дулимаг байдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Тиймээс гэнэтийн их хөрөнгө мөнгө өвлөж үлдэхгүй л юм бол урт насалж эрүүл амьдрахад тань мөнгө л хэрэг болно. Энэ бол таны байр авах гэж эсвэл хүүхдээ сургах гэж цуглуулсан мөнгө биш гэдгийг ойлгож, ар талаа найдвартай байлгах арга юм.

  1. Эрсдэлтэй алхам. Хөрөнгө оруулалт, хувьцааны зах зээлд анхаарлаа хандуулж байх. Эрсдэлийг тооцож сурсан гэх үедээ өөртөө итгээд оролдоод үзэх. Энэ бол “боловсорсон” мөрийтэй тоглоом юм.

  1. Хадгалсан мөнгөндөө товлосон хугацаанаасаа өмнө, төлөвлөснөөсөө өөр шалтгаанаар гар хүрэх гээд байвал хамгийн эхний зөвлөгөөг санах.

Зардлаа танах аргууд

  1. Тансаглалгүйгээр төсөвлө. Талх л бол талх, талханд дизайн хэрэгтэй бил үү? хэмээн сэтгэх. Хэрэв таны сонголт үргэлж өндөр зэрэглэлийн байдаг бол яаж ч хичээгээд өмнөхөөсөө илүү их зүйлд мөнгөө хүргэж чадахгүй. Тиймээс үздэггүй сувгийнхаа төлөө кабель тавиулж, жилд хоёр удаа өмсөх хувцсанд мөнгө үрэх хэрэггүй.

  1. Амьдарч буй газрынхаа зардлыг хэмнэх гэж хичээ. Байр, ус, цахилгааныг эзнээс нь өөр ч хэн ч ашигладаггүй бас төлбрийг нь төлдөггүй гэдгийг санаарай.

  1. Хооллолт. Гадуур хооллох нь таны түрийвчийг хамгийн сайн сэгсэрдэг зүйлсийн нэг тул аль болох хямд өртгөөр тэжээллэг хүнс бэлтгэж, гэртээ хөрөнгө оруулаарай. Энэ бол эрүүд мэндэд ч хохирол багатай сонголт байх болно.

  1. Эрчим хүчээ хайрлах. Хүнгүй өрөөнд гэрлээ унтраа, үзээгүй бол зурагтаа унтраа. Ямар цахилгаан хэрэгсэл хамгийн их тог үрдгийг мэдэж ав. Харамсалтай нь манайд нарны эрчим хүчийг ашиглах нь өргөн дэлгэрээгүй байна.

  1. Унаагаа багасгах. Өөрийн машин ч бай бусдын такси ч бай та өөрийгөө хөдөлгөөнгүй байлгаад зогсохгүй эдийн засгаараа хохирно. Шаардлагагүй үед алхаж сурвал танаас хоргодох юу ч байхгүй

  1. Хямдханаар зугаац. Амрах цагаа цэцэрлэгт хүрээлэн, ууланд авирах зэргээр өнгөрөөж болох бөгөөд, гэртээ байгаа үедээ ном унших, дотны хүмүүсээ урих зэргээр аятай тухтай өнгөрүүлэх боломжийг хай

  1. Үнэтэй зуршлууддаа баяртай гэж хэл. Тамхи татдаг бол хамгийн эхэнд татгалзах хэрэгтэй. ҮҮнийг зарлагын дэвтэртээ заавал бөглөж, өөрийгөө цочроох хэрэгтэй бөгөөд үүн дээр алкоголь төрлийн ундаагаа нэмбэл юу болохыг та нэг төсөөлөөд үзээрэй. 

Одоо үлдсэн мөнгөө хэрхэн ухаалгаар зарцуулах вэ?

  1. Эхлээд туйлын хэрэгцээтэй зүйлсээ худалдаж ав

  1. Эмнэлгийн тусламж, эм эмчилгээндээ шаардагдах мөнгөө тусад нь авч үлдэх

  1. Зээлсэн мөнгөө төл

  1. Нэн шаардлагатай биш боловч өөрийн орчин, сэтгэл ханамж, бүтээмжийг дээшлүүлэх тустай зүйлсийг худалдан авахад асуудалгүй үе.

  1. Одоо л тансаглаж болох нь.

  1. Үлдэж л байвал хадгаламж руугаа.

 Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж