Засгийн газар 250 сая доллар зээлжээ

2016 оны 3 сарын 16

Өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын сарын уулзалт болсон. Энэхүү уулзалтад Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг оролцсон юм. Тэрээр уулзалтад ирсэн зочдод хандаж үг хэлэхдээ “Засгийн газар Credit Suisse банкнаас 250 сая долларын зээл авсан. Уг мөнгө өнгөрсөн шөнө Сангийн яамны дансанд орсон” гэж мэдэгдлээ. Гэхдээ  зээлийн хүү, хугацаа зэрэг нарийн мэдээллүүд тодорхой болоогүй байгаа аж.

Өмнө нь Сангийн сайд Б.Болор Канадад болж буй уул уурхайн хөрөнгө оруулагчдын PDAC олон улсын хуралд оролцох үеэрээ олон улсын банкуудаас зээл авахаар яриа хэлэлцээр хийж байсан байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна